Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун, говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно, салхи зүүн хойноос 6-11 м/с, 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо дуу цахилгаантай бороо орно. Салхи 13, 14-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар түр зуур 16-18 м/с, 15,16-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хагаст, 15,16-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 13,14-нд нутгийн зүүн хагаст хална.

2.Объектын түймэр: 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хүнсний дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 14:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 14:29 цагт очиж 05 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Худалдааны гудамжинд цайны газрын барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ны өдрийн 16:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автмашинтай 1.2 км зам туулан 16:45 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд иргэн А-гийн эзэмшлийн “Dонгфек” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 16:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 17:02 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд тагт дээр хураалттай эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 20:44 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам тууулан 20:52 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 00:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулж 00:50 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Төмөр замын осол: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж баг Төмөр замын 784 дүгээр км-т /сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ суудлын вагон замаас гарч, 2 вагон унаж, 3 вагон хазайсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 05:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 05:30 цагт гарч 06:30 цагт очиход Улаанбаатар-Сайншанд-Бор-Өндөрийн чиглэлийн Аялалын 286 дугаар галт тэргэнд 340 зорчигч аялаж явсанаас 20 хүн гэмтсэн байсныг Дорноговь аймгийн Айраг сумын Сум дундийн эмнэлэгт хүргэн ажиллаж байна. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай 07:30 цагт, мөн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Шуурхай бүлэг 07:20 цагт, Дорноговь аймгийн Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 06:00 цагт тус тус явсан.

4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт 08.11-ний өдрийн 02:00 цагаас 06:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 5 айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 07:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Э-гийн гэрийг нүүлгэн шилжүүлж, 200 м урт шороон далан босгож, 5 айл өрхийн 14 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн охин М /13 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 08:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, аймгийн Цагдаагийн 7 алба хаагч, орон нутгийн 59 иргэн, нийт 73 хүн, 3 автомашин, 24 мотоцикль, 21 морьтойгоор 08.11-ний өдөр “Зөөлөн-Уул”, “Асайн” гол орчмоор 10 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:55 цагт түр зогсоон.

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Баяннуур багийн “Аукей-Арал” гэдэг газар  /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т сумын төвөөс баруун зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн Ж /46 настай, эрэгтэй/ 2018.06.14-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 8 хүн, 2 автомашинтай Ховд голын “Аукей-Арал”-аас “Алимны хашаа” гэдэг газар  хүртэл 2 км урсаж, 12 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:40 цагт түр зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн “Хэцийн давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд  зүгт 6-7 км-т/ тус сумын харьяат А /2 настай, эмэгтэй/ Буянт голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 11:50  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч 1 автомашин, сумын нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 2 автомашин, ар гэрийн 9 хүн, 3 мотоцикл, 6 морьтой, нийт 21 хүн, 6 техник хэрэгсэл, 6 морьтойгоор 08.11-ний өдөр осолдсон газраас тус багийн “Хясаа” гэдэг газар хүртэл 32 км урсаж, 8 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:55 цагт түр зогсоосон.

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Урд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт, 20 км-т/ Өгий нууранд Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн А /34 настай, эрэгтэй/, Э /31 настай, эмэгтэй/ нар хийлдэг завьтай явж байгаад живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 22:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 22:45 цагт явж 08.12-ны өдрийн 04:07 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:07 цагт иргэн А-гийнн цогцсыг эргээс 200 метр, 6-7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Баруун улаан-Эрэг” гэдэг газар  /сумын төвөөс баруун зүгт 3,5 км-т/ тус сумын харьяат иргэн С /17 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 08.11-ний өдрийн 21:30 цагт Баянмөнх суманд очсон.

Бусад: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багт согтууруулах ундаа уусан 1 хүн 3 м гүнтэй нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 08.11-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Ч /35 настай, эмэгтэй/ нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Богд хан” уулын Залаатын-Ам гэдэг газар явган аяллаар явж байсан 1 хүн хаднаас унаад хөлөө гэмтээсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 17:57 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн Э /52 настай, эмэгтэй/ баруун хөлөө хугалсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Туул голын усанд 1 автомашин суусан байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 04:38 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б-гийн эзэмшлийн 3 зорчигчтой “Бонго-3” загварын ачааны автомашин суусан байсныг  08.12-ны өдрийн 05:45 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top