Дэд ахлагч Н.Баяржаргал улсын хошой аварга боллоо

39174725_2103067239948387_27928888130666496_n-Copy.jpg

Нийслэлийн биеийн тамир спортын газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо,Шри чинмойн марафон баг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг “Өөрийгөө Ялах“ 6-12-24 цагийн гүйлтийн залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Баяржаргал 18-34 насны залуучуудын ангилалд нэгдүгээр байр эзэллээ.

 Тэрээр   12 цагийн төрөлд оролцсон 80 гаруй тамирчдаас 95 км гүйсэн амжилтаараа тэргүүлж, улсын хошой аварга болжээ.

Тус тэмцээнд 18-34, 35-49, 50-аас дээш гэсэн насны ангилалаар явагдсан бөгөөд нийт 98 гүйгч оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top