Уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргана

18297155_1903191326630007_2120488612_o.jpg

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас “Уурхай, уулын үйлдвэрүүдэд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулахад төрийн захиргааны байгууллагуудын оролцоо ба харилцан ажиллагаа” сэдэвт сургалт, дадлагыг Төв аймгийн Заамар суманд орших “Платинум Ланд” ХХК-ийн уурхайн байрлалд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна.

Сургалт, дадлага нь онол аргазүйн мэдлэг олгох танхимын хичээл, цагийн байдлын дагуу ажиллах дадлага сургууль, сургалтын талаарх оролцогчдын санал, бодлыг тусган зөвлөмж гаргах гэсэн гурван үе шаттайгаар явагдах юм.  

Сургалтад УУХҮЯ, БОАЖЯ, ОБЕГ, Үндэсний аврах бригадын УУАА, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн Онцгой байдлын газрын холбогдох мэргэжилтнүүд, МХЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, төвийн бүсийн уурхай, уулын үйлдвэрийн ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөллүүд  оролцоно.

Энэхүү сургалт, дадлага нь  уурхай, уулын үйлдвэрүүдийн аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөний боловсруулалт, түүний хэрэгжилтийг хангах хүрээнд цагийн байдлыг үнэлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг  чадварыг эзэмшүүлэх, төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top