Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, бүтээл, урлал, хийж бүтээсэн бүтээлч ажлуудыг танилцуулах үзэсгэлэн дэлгэгдлээ.
Үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог, байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгалуудаас гадна Онцгой байдлын газрын үе, үеийн алба хаагчдын өмсөж, эдэлж байсан хувцас хэрэглэл, цуглуулга, үзүүлсэн амжилт, бүтээлүүдээ мөн дэлгэсэн байна.
Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар 21 аймгийн Онцгой байдлын газрууд ийнхүү өөрийн аймгийн онцлогийг харуулсан үзэсгэлэнг цувралаар дэлгэж байгаа юм. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын түүхийг харуулсан үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.