Ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна

09-10-БУ-2.jpg

Монгол Улсын Шадар сайдын Булган аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2018 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг өнөөдрөөс Булган аймагт ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд сургуулийн бодлого, төлөвлөгөөг танилцуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top