Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулж байна

2-1.jpg

  Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. 

 Энэхүү төсөл нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх замаар төрийн захиргааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

 Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Жайка олон улсын байгууллагын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах хурлыг зохион байгуулж байна.

  Төлөвлөгөөг тухайн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх юм.

  Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг орон нутагт Дархан-Уул, Өмнөговь аймагт боловсруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top