Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

9X1A1769.jpg

 Сүхбаатар аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиуд өнөөдөр Баруун-Урт сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо.

  Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 280 гаруй алба хаагч, 50 орчим техник, хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

   Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top