Нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургууль онц үнэлгээтэй дүгнэгдлээ

42553476_2200575280223108_3741133565283270656_n.jpg

  Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатар аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд  тус аймгийн Сүхбаатар сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын  иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдлаа.

 Нүүлгэн  шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд 60 гэр, 3 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулж, 1200 гаруй иргэнийг дадлага сургуульд хамруулжээ.

Дадлага сургуульд орон нутгийн удирдлагууд болон  иргэд идэвхи санаачлагатай оролцож, ажиллаж байгааг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг  онц үнэлгээтэй дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top