Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 9-14 м/с, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, Хүйтэрч 2-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 27, 28-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 12:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 12:19 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 3 дугаар гудамжинд Иргэн Д-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 14:18 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 37 дугаар гудамжинд Иргэн М-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 16:25 цагт очиж, 7 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 17:08 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зуслангийн Задгай-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 18:57 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 19:03 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 19:12 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шархад”-ны 63 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 21:38 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 22:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км зам туулан 22:51 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн 3 дугаар гудамжинд Иргэн С-ын эзэмшлийн “Лексус-470” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.25-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 01:09 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны “Арцат”-ын 1 дүгээр гудамжны 629 тоот Иргэн М-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:25-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан. Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Хүчтэй салхи, шуурга: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Хустайн даваа гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ 10.24-ний өдөр цас орж салхи 7-9 м/с хүрсний улмаас 6 иргэн, 1 автомашинтай цасан шуурганд төөрсөн тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч 1 автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Сэлэнгэ АЗЗА ХК-ийн 3 ажилтан, 1 автомашинтай, нийт 13 хүн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.25-ны өдрийн 08:00 цагт тус багийн “Аргуут” гэдэг газраас эсэн мэнд олсон.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Галтай” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Тус сумын харьяат иргэн З /50 настай, эрэгтэй/ морьтой мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, ар гэрийн 2 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 06:58 цагт тухайн иргэн гэртээ өөрөө ирсэн тухай утсаар ар гэрээс мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Усны осол: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ Тус сумын харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 10.19-ний өдрийн 07:00 цагт Жирээ голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 12:50 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 13 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 35 иргэн, 4 автомашин, 4 мотоцикл, 10 морь, нийт 48 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр 10.24-ний өдөр Нуур багийн “Орхины-Адаг”, “Бүдэрхий ходоо”, “Хараагийн-Арал” “Жиргээгийн-Адаг” гэдэг газруудаар 3 хэсэгт хуваагдан хуурай газарт 4 км-т, “Жирээ” голын усанд 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 10.25-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 10.17-ны өдөр хүлээн авсан бөгөөд 10.19-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж зогсоосон байсныг дахин эрэн хайх хүсэлтийг 10.24-ний өдрийн 13:00 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 10.24-ний өдрийн 13:40 цагаас эхлэн осолдсон газраас зүүн зүгт “Хэрлэн” голын усанд 10 км-т, 1 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 10.25-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР