Онцгой байдлын ерөнхий газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Гал унтраах хөөс үүсгэгч бодис бэлтгэн нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг 51-262015 дугаарын утсаар хошууч Т.Галбадрахтай холбогдож авна уу.
Үнийн саналыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө Онцгой байдлын ерөнхий газар, нэгдүгээр давхар 104б, хошууч Т.Галбадрах, 51-262015 хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Үгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, Онцгой байдлын ерөнхий газар 1 давхар, 104б тоот өрөө.
Утас:51-262015, 99103259