“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал”-д оролцож байна

20181030ao_0022_data1.jpg

   Японы Засгийн газар, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвтэй хамтран тус улсын Хёго мужийн Аважи аралд зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал”-д  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож байна.

 Тус хурал нь  Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

 Хурлаар Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төвийн 31 гишүүн орон, 5 зөвлөх орны зочид, төлөөлөгчид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ирэх 20 жилд хийж хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэлэлцэнэ.

 Гамшгийн эрсдэлийг Азийн бага хурал маргааш буюу 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top