Жолооч бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх дадлага, сургалтыг зохион байгуулж байна

GJ1A9827.jpg

     Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/350 дугаар тушаалын дагуу Гал түймэртэй тэмцэх газраас нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын автомашины жолооч бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх дадлага, сургалтыг Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргийн авто сургалтын талбайд зохион байгуулж байна.

  Сургалтанд  нийслэлийн хүрээний анги, салбаруудын Гал түймэр унтраах, аврах, үйл ажиллагааны үндсэн, тусгай, туслах, шуурхай албаны автомашины  жолооч бие бүрэлдэхүүний 150 гаруй  алба хаагч хамрагдаж байгаа юм.

    Сургалтын хүрээнд гал унтраах автомашины тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах, ур чадварыг дээшлүүлэх сургалтаас гадна мэргэжлийн мэдлэг, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах дадлага сургуулиудыг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top