Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас 7-12 м/с байна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт гал гарч байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 11:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 11:54 цагт очиж, гал тогооны өрөөнд нь эд хогшил шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд “Билэг худалдааны төв”-д гал гарч байна гэсэн дуудлагыг 11.03-ний өдрийн 12:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 12:25 цагт очиж, 36х9 метрийн хэмжээтэй угсармал худалдааны төвийн дээврийн хэсэг болон эд хогшил шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн гэрэл, холбооны автомашин ажилласан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ний өдрийн 16:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 16:30 цагт очиж,  4 ханатай гэр, 5х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 18:54 цагт очиж, 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн давхар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 3 км-т/ Сүхбаатар сумаас Баруун-Урт сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х-гийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин /чиргүүлтэй/ 1000 боодол өвсний хамт шатаж байна гэсэн дуудлагыг 11.04-ний өдрийн 00:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 22 алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, нийт 31 алба хаагч 3 автомашин 3 км замыг туулан 00:20 цагт очиж, өвсийг задалж 7 цаг 30 минут ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн “Салааны гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/ тус сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/ 10.29-ний өдрийн 20:00 цагийн орчим мотоцикльтой явж байгаад эхнэр Ж-тай утсаар холбогдон “Тэлмэн” нуурын хажууд элсэнд суугаад явж болохгүй байна гэж хэлээд сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газрын 6 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 18 ажилтан, нийт 24 хүн, 7 автомашинтайгаар 11.03-ны өдөр “Тэлмэн” нууранд мөс хагалж хайгуул хийх, нуурын эрэг орчмоор 15 км-т эрэн хайх эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 11.04-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. “Тэлмэн” нуур /30-40 метрийн гүнтэй/ нь эргээсээ 1 км-т 2-15 см зузаантай хөлдсөн байна. 11.03-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын ГХУХБайцаагчаар ахлуулсан 2 алба хаагч, 1 автомашин, 1 металл хайгч хайгуулын багажтай  хүч нэмэгдүүлэн ажиллахаар очсон.

Дорнод аймгийн Хэрлэн сум (Сүмбэр)-ын 6 дугаар багийн “Далан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 1 км-т/ тус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Б /35 настай, эрэгтэй/ 10.02-ны өдөр “Хэрлэн” голын усанд осолдсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 10.17-ны өдрийн 13:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашинтай 10.19-ний өдрийг хүртэл, мөн 10.24, 25, 10.30-11.01-ний өдрүүдэд тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 11.02-ны өдөр зогсоосон. ОБЕГ-ын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай 11.03-ний өдөр тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Далан” гэдэг газраас зүүн зүгт Баянтүмэн сумын Жаргалант багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын эрэг дагуу 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон. 11.04-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд цахилгаан шат гацаж, дотор нь 2 иргэн түгжигдсэн тухай дуудлагыг 11.03-ний өдрийн 14:34 цагт хүлээн авч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, байрны цахилгаан шат гацаж 2 иргэн дотор нь түгжигдсэн тухай дуудлагыг 11.03-ний өдрийн 14:34 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 9.6 км замыг туулан 14:50 цагт очиж,  иргэн Б /23 настай, эмэгтэй/, иргэн Д /24 настай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд түгжигдсэн байсныг гаргаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top