Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар   3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас  5-10 м/с, 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 9-нд Алтайн уулсаар, 10-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 05:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 05:40 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 06:41 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай  3 км зам туулан 06:50 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд хог шатаж байна  гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 10:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 10:30 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 11:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 11:23 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 11:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 11:36 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 13 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 17:03 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  4 км зам туулан 17:10 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт хашаанд 80 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 17:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 17:09 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 20:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км зам туулан 21:04 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Алтанбулагийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 02:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 03:02 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн “Салааны гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/ тус сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/ 10.29-ний өдрийн 20:00 цагийн орчим мотоцикльтой явж байгаад эхнэр Ж-тай утсаар холбогдон “Тэлмэн” нуурын хажууд элсэнд суугаад явж болохгүй байна гэж хэлээд сураггүй болсон тухай дуудлагыг 11.01-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тэлмэн нуурын 20-30 орчим хувьд 2-17 см зузаан мөс хөлдсөн бөгөөд, Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан 15 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын 18 ажилтан, ар гэрийн 12 хүн, нийт 52 хүн, 10 автомашин, 3 завьтайгаар 11.05-ны өдрийн байдлаар 20 цооног гаргаж, 6 удаа гүний шумбалт хийн, 15х20 м2 талбайн мөсийг зүсэж усны гүнд хайгуул, мөн хөлдөөгүй хэсэгт завьтай 90 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:40 цагт түр зогсоосон. 11.06-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top