Гал түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав

P1390073.jpg

    НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гэр хороолын айл өрхүүдийн шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

   Арга хэмжээний хүрээнд дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны айл өрхүүдийн цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн байна.

  Хяналт, шалгалтаар үнс нурмаа ил задгай асгасан, пийшин зуух, яндангийн хамгаалалтгүй, бага насны хүүхдийг гэртээ цоожилж үлдээсэн, гэр болон объект хоорондын аюулгүйн зай хэмжээ алдагдсан, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдлаа хангаагүй зэрэг 580 гаруй зөрчил, дутагдлыг илрүүлэн, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл болон мэргэжил аргазүйн заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

   Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүн ам олноор цуглардаг томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад цахилгааны аюулгүй байдлыг хангах зөвлөмж, галын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд хүргэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top