Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 16, объектын гал түймрийн 165, нийт 181 удаагийн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 18 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 210 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэний улмаас дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж, шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн. Тиймээс хор уршгийг арилгах Шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.
Шуурхай ажлын хэсэгийн бүрэлдэхүүн 10 орчим техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн, хойшлуулшгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох, цэвэрлэж тээвэрлэх, булгийн ус урсах нөхцлийг бүрдүүлэн шинээр суваг шуудуу татаж, айл өрх, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.