“Онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам” батлагдав

DSC_0892.jpg

  Монгол Улсын Шадар сайдын  2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 118 дугаар  тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлууллаа.

  Энэхүү журам батлагдснаар гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүн, малын гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцож, онцгой гавьяа байгуулсан алба хаагчийг тодруулах, мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагааг зохицуулах  боломж бүрдэж байна.

scroll to top