Туршлага судлах арга хэмжээнд оролцлоо

4.jpg

   ОБЕГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/390 дугаар тушаалаар  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан удирдах бүрэлдэхүүн БНСУ-ын Гёнги мужийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах арга хэмжээнд  оролцоод ирлээ.

   Туршлага судлах арга хэмжээнд Говь-Алтай аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа З.Баттулга, Өвөрхангай аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат, Хэнтий аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Н.Чанцал, НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж нар оролцож,  Гёнги мужийн Гал, гамшгийн төв, Галаас хамгаалах аж үйлдвэр, технологийн төв, Сүвон хотын гал команд, Галын академи, Тусгай аврах ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

  Арга хэмжээний хүрээнд  Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос Улсын хооронд гамшгаас хамгаалах чиглэлээр харилцан ажиллагааг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах менежментийн болон орчин үеийн техник, технологийг үзэж судлах, харьцуулах, өөрийн үйл ажиллагаандаа тэргүүн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр туршлага судаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top