Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ

47576203_1165877686898535_2679149489133977600_n.jpg

  Онцгой байдлын албаны алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилгоор ОБЕГ-ын харъяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос  зохион байгуулж буй  2018 оны спортын аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээн өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэллээ.

   Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, бүсийн төвүүдийн дарга нар болон НОБГ-ын дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн нар оролцож, тэмцээнд амжилт хүссэн юм.

  Спортын тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар, болон  бүсийн төвүүдийн  нийт 300 гаруй алба хаагч оролцож байна.

Алба хаагчид сагсан бөмбөг, усанд сэлэлт, заалны хөлбөмбөгийн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top