Аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлсэн “Алдарын танхим”-ын нээлт болно

9X1A1008.jpg

   ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас  жил бүр   үе, үеийн  аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

 Энэ уламжлалын дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-нд Налайхын дүүргийн  Соёлын ордонд төр болон нутгийн захиргааны байгууллага, иргэд, олон нийтийн  оролцоотойгоор зохион байгуулах гэж байна.

 Арга хэмжээний хүрээнд үе, үеийн уурхайчдын намтар түүх, алдар гавъяаг мөнхжүүлсэн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх, Их уурхайд 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр амь эрсэдсэн аврагчдын намтар түүх, алдар гавъяаг хойч үедээ дурсан мөнхжүүлэх зорилгоор алдрын танхимыг нээх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм.

 Мөн  арга хэмжээнд зориулж уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй эрсдэл, ослыг бууруулахад чиглэсэн эссэ бичлэг, гар зургийн уралдааны болон Ахмадын зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан аврах ажиллагааны мэргэжлийн уралдаан тэмцээний шагналыг гардуулахын зэрэгцээ Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаа, аврах ажиллагааны тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй танилцуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

scroll to top