Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмнэлгийн зааварлагч нар “Мэдлэг, ур чадвар дээшлүүлэх” сэдэвт сургалтад энэ сарын 10-14-ний өдрүүдэд хамрагдаж, гэрчилгээгээ гардлаа.
ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвөөс Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад 30 орчим эмнэлгийн зааварлагч хамрагдаж, амилуулах суурь тусламж, зоонозын халдварт өвчний тархалт, халдварын үеийн хариу арга хэмжээ, хоол хүнсээр халдварлах өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар онолын мэдлэгээ дээшлүүлж, харилцан туршлага солилцсон юм.
Мөн сургалтад хамрагдсан алба хаагчид Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж, сувиллын тусламж үйлчилгээнд хамрагдлаа гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.