Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлийн 9 дүүргийн зорилтот 9 хороонд хэрэгжүүлсэн билээ.
Тэгвэл энэхүү төслийг дахин хоёр жилийн хугацаатайгаар АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны гадаад улс орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Г.Энхзул нар оролцсон юм.
Төсөлд нийслэлийн 9 дүүргийн 9 хороо, Орхон аймгийн 6 баг, 4 байгууллага хамрагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.