“Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг батлуулав

c960f9333a4957ce5cc083d484d4274a.jpeg

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг батлууллаа.

“Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ”  нь шуурхай, гамшгийн хор уршгийг арилгах үед хийгдэх нөхцөл байдлын, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн гэсэн гурван шаттай байх юм.

   Журам батлагдснаар гамшгаас учирсан хохирлыг шуурхай, бодитой тооцож, нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, гамшгийн үеийн яаралтай тусламж болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт сайжирч, хойшлуулшгүй сэргээн босголт болон хөгжлийн төлөвлөлтийн үр дүн нэмэгдэнэ.

  Мөн гамшгийн статистик мэдээг боловсруулах, гамшгийн хохирлын мэдээллийн сан бүрдүүлэх, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн зорилтуудын шалгуур үзүүлэлтийг хэмжих боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top