Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” өнөөдөр удирдах ажилтнуудын бие бялдрын шалгуур үзүүлэлтийн дагуу түвшин тогтоох шалгалтаар ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороонд эхэллээ.
Стратегийн цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 92 удирдах ажилтан хамрагдаж байна.
Удирдах ажилтны цугларалт энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр Онцгой байдлын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны зорилго, зорилт, сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн онцлог, төрийн цэргийн шинэчлэлийн бодлого,төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл өгөх, удирдах бүрэлдэхүүний штабын бэлтгэлийг хангуулахаас гадна төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.