Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар өсчээ

DSCF4098-1.jpg

Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар  нийт 402 удаагийн объектын гал түймэр  гарч 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн  8 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтэн, 204 гэр орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10.1  хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 81.25 хувиар буурсан байна.

 Нийслэл хотод нийт 254 удаагийн гал түймэр гарч 0.46 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 148 удаагийн гал түймэр гарч 0.78 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ. 

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

 Энэ хугацаанд 1884 байгууллага, аж ахуйн нэгж, 17771 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 7854 зөрчил дутагдал илрүүлэн, 3698 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 395 заавал биелүүлэх албан шаардлага, 387 мэдэгдэл, 25 танилцуулга, 42 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 1 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 8.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 127 удаа, дадлага 117удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 106 удаа сэрэмжлүүлэг явуулсан.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 45 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 52 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 131 гал буюу 32.5 хувь,

Цахилгаанаас 77 гал буюу 19.2 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 61 гал буюу 15.2 хувь,

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 60 гал буюу 14.9 хувь,          

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 35 гал буюу 8.7 хувь,     

Шалтгаан тогтоогдоогүй 22 гал буюу 5.5 хувь,          

Гагнуур, паялник, бамбараас 6 гал буюу 1.5 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 3 гал буюу 0.74 хувь,

Бусад шалтгаанаас 3 гал буюу 0.74 хувь,

Технологийн горим зөрчснөөс 2 гал буюу 0.49 хувь,

Архидан согтуурснаас 1 гал буюу 0.24 хувь,

Санаатай үйлдлээр 1 гал буюу 0.24 хувь

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top