Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутгаар 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулрхаг нутгаар 11-16 градус, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нд говь, талын нутгаар 16-18 м/с, 30-31-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 28-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч  чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 2.Гал түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.27-ны өдрийн 01:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 01:51 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top