Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”-ийн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагыг цаг алдалгүй хүлээн авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдож, мэдээ мэдээллийг үнэн зөв тасралтгүй дамжуулах, хүлээн авах, мэдээлэх боломжтой боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.