Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж, шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа..
Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 29-34 градус, Увс нуур болон Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17-19 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүртэл ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 40 дүгээр гудамжны 32 тоотод Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 09:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 09:47 цагт очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн нам даралтын зуух дэлбэрч байшингийн дээврийн хэсэг задарч нурсан байсныг шалгасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 68 дугаар байрны дэргэд Иргэн Ж-ийн 16-69 УНП улсын дугаартай “Вироса” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 10:57 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 11:03 цагт очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн 14 дүгээр гудамжны 3 тоотод Иргэн Б-ийн 8х12 метрийн харьцаатай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Орон нутгийн 80 хүн, 2 автомашинтай очиход гал түймэр дэлгэрч байсан тул Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 48 км замыг туулан 14:15 цагт голомтод очиж 01:24 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 18 дугаар гудамжны 23 тоотод Иргэн З-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 13:52 цагт очиж, 00:30 цаг ажиллаж ажилласан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Булнай хорооны 6 дугаар хэсгийн 603 тоотод Иргэн Е-ийн эзэмшлийн 8×10 метрийн харьцаатай 2 давхар байшингийн тааз шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 14:04 цагт очиж, 00:02 цаг ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 24 дүгээр гудамжны 15 тоотод Иргэн А-ийн эзэмшлийн 73-98 ӨВО улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 18:33 цагт очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 22 дугаар гудамжны 1485 тоотод Иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 19:40 цагт очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Амгалангийн 1503 тоотод Иргэн Б-ын 8х4 метрийн хэмжээтэй байшингийн пийшингийн цонолтоос хана шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 21:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 2 км замыг туулан 22:50 цагт очиж, 00:24 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон нуурын 3 дугаар гудамжны 32 тоотод Иргэн Т-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 00:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:12 цагт очиж, 00:30 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 28 дугаар гудамжны 1 тоотод Иргэн П-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 01:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 02:01 цагт очиж, 00:15 цаг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 16 дугаар гудамж 08 тоотод Иргэн Б-ийн 12х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 02:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 02:18 цагт очиж, 01:39 цаг ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хөх толгой багийн “Задгай”-д Тус сумын харьяат иргэн Г /31 настай, эмэгтэй/ 02.05-ны өдрийн 22:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга Ш.Сабитээр ахлуулсан 15 хүн, 4 автомашинтай мөн 02.06-ны өдрийн 22:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон. 02.07-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11:30 цагт гэрээс нь 1 км-ийн зайд уулнаас иргэн Г-г эсэн мэнд олж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Яруу сумын Яруу сумаас Улиастай сумын чиглэлд Баянзүрх дүүргийн харьяат иргэн Б-ийн жолоодож явсан 74-23 УНЗ улсын дугаартай “Пажеро” загварын суудлын автомашин /6 зорчигчтой, иргэн С /59 настай, эрэгтэй/, иргэн Х /32 настай, эмэгтэй, жирэмсэн/, Х /13 настай, эмэгтэй/, А /7 настай, эмэгтэй/, Г /5 настай, эрэгтэй/ 02.07-ны өдрийн 18:00 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 06:30 цагт Хатавчийн даваа гэдэг газраас эсэн мэнд олж, Улиастай суманд хүргэсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд “Модтой хошуу” гэдэг газар Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 00-16 ХӨА улсын дураатай “Лексүс-470” загварын 5 зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч усанд живсэн, 5 зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, 2 автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд шумбалт хийхэд автомашин байхгүй байгаа бөгөөд нуурын 60 м-ээс доош гүнд орсон байх болзошгүй тул татан гаргах ажиллагааг 19:00 цагт зогсоосон. 02.07-ны өдөр 2 удаа 30 метрийн гүнд шумбалт хийхэд автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байсан учир доторх эд зүйлсийг хайх боломжгүй, автомашины түлхүүр нь кундактортоо байсан учир түлхүүрийг авч эзэнд нь хүлээлгэж өгсөн. Тухайн байдлыг жолооч Б-д танилцуулж, уг иргэний хүсэлтээр аврах ажиллагааг мөн өдрийн 13:31 цагт зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР