2015.01.09
- 1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор Идэр, Тэс голын сав газраар 17-22 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 12-17 градус, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 12-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ
- 2. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Алтан оршихуй” ХХК-ийн үйлдвэрийн зориулалттай 10х38 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагаар /2015.01.08/ Аврах, гал унтраах 80 дугаар ангийн албан хаагчид,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт байрлах Улаан овоот нүүрсний цэгийн хашаанд харуулын байранд гал гарч байна гэсэн дуудлагаар /2015.01.08/ Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 6 албан хаагчид,
Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багт иргэн М-ийн 9х6 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагаар /2015.01.09/ Аврах, гал унтраах 22 дугаар ангийн албан хаагчид ажиллаж тус тус унтраасан.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 6 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 9 тохиолдол үргэлжилж байна. Үүнд,
Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Тарагт, Булган аймгийн Рашаант, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүүлийн тохиолдол:
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутаг “Түмт” гэдэг газар малчин Х-н 1 үхэр /2015.01.01/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,
Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хавтгай” гэдэг газар малчин Г-н 1 нохой /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,
Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг “Баруун хөв” гэдэг газар малчин Р-н 1 ямаа /2015.01.05/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдож,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн “Эрэг мод” гэдэг газар /2015.01.04/ малчин Н-н хонь руу 1 чоно орж, 2 хонь шархтуулсан. Уг чоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон тул 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмийг тус тус тогтоогдсон.
Эрэн хайх, аврах ажиллагаа:
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн “Өлзийт булан” гэдэг газар Хануй голд 3 зорчигчтой, 1 автомашин суусан тухай мэдээллээр /2015.01.08/ тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж 3 иргэнтэй 41-82 АРХ улсын дугаартай HINO загварын том оврын ачааны автомашиныг татаж гаргасан.
ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ТӨВ