Эмнэлгийн зааварлагч бэлтгэх хамтарсан сургалтыг зохион байгуулж байна

53172713_265301277703664_256558746145128448_n.jpg

  ОБЕГ-ын харьяа  Үндэсний аврах бригадаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтэстэй хамтран эмнэлгийн зааварлагч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

    Хамтарсан сургалтад Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний аврах бригадын  41 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд болзошгүй гамшиг ослын үед нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших юм.

  Тус сургалт 03 дугаар сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.  

scroll to top