Тэмцээнд 16 багийн 120 гаруй тамирчин оролцож байна

DSC4305.jpg

  Онцгой байдлын ерөнхий газраас Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад Иргэний хамгаалалтын байгууллага үүсч байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын офицер бүрэлдэхүүний дунд зохион байгуулж байгаа гар бөмбөгийн тэмцээн эхэллээ.

  Тэмцээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Давтан сургалт сэргээн заслын төв, Үндэсний аврах бригад, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Ахмадын хорооны 16 багийн 120 гаруй тамирчин оролцож байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, баг тамирчдад амжилт хүссэн юм.

 Тэмцээн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top