Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг ннутгаар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай, 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 4-нд Хэнтэйн уулсаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 12:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 12:30 цагт очиж, 8х6 метрийн хэмжээтэй байшингийн хана, тааз хэсэг шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 18:39 очиж, 6х5 метрийн хэмжээтэй байшингийн хананы дотор хэсэг шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 17:46 цагт 2х1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 20:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 20:11 цагт очиж, иргэн Н-ийн 5 ханатай гэр, иргэн Д-гийн 10х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 20:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 20:19 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн 5х3 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 02:19 цагт очиж, иргэн М-ийн 12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 03:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 04:10 цагт очиж, иргэн Г-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн хананы хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Зүүн харгистай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 55 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 02.26-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 27 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 3 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 46 хүн, 5 автомашинтай ажиллаж 02.26-ны өдрийн 23:18 цагт түймрийг цурманд оруулж, 02.27-ны өдрийн 13:10 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 6.5 га талбай шатсан./
4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн ”Заамарын-Уурхай” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 24 км-т, Ө-48037’00”, У-104018’00”/ 02.27-ны өдрийн 22:45 цагт 4.06 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 23:00 цагт утсаар мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Заамар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл, Хайлааст багийн Засаг дарга А.Ганцэцэг, тус сум дахь Цагдаагийн тасгийн ерөнхий жижүүр хошууч Б.Золбоот нартай холбогдож тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээл багийн “Их-Арц” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км–т, сумын төвөөс баруун зүгт 26 км-т/ тус сумын Мааньт багийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн Б /45 настай, эрэгтэй, согтуугаар морьтой явсан/ 02.22-ны өдрийн 01:00 цагийн орчим малчин Л-ийнхээс гарч яваад сураггүй болсон, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 02.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ахлуулсан 4 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 02.27-ны өдрийн 16:40 цагт Хишиг-Өндөр суманд очиж, тус сумын Тээл багийн “Ар жалга” гэдэг газар 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 02.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. Эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Цагдаагийн газраас 3 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, 1 автомашинтай ажиллаж байна.
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 04:25 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 04:44 цагт очиж, Э /6 настай, эрэгтэй/-ийг гэрт нь цоожлон явсан байсныг тагтаар дамжин гэрт нь орж аюулгүй болгон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР