Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 1-6 дулаан байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай, 3-5 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5-нд нутгийн зүүн хэсгээр 7-12 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 10:08 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 11:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 11:16 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт 5х6 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 14:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулж 14:55 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 19:18 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 19:25 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 04:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 04:32 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Тэс сумын Зүр багт 7х8 хэмжээтэй байшин, граж шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 03.01-ний өдрийн 04:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дах Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 04:43 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.
3.Үйлдвэрлэлийн осол:
Ил уурхайн осол: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 трактор шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 50 ажилтан ажиллаж Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд 16:05 цагт гаргасан бөгөөд, тус компанийн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч, мөн өдрийн 19:24 цагт хөөрч Төв аймгийн Заамар суманд 20:22 цагт газардсан ба ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар 2 автомашинтай очиж мэргэжлийн удирдлагаар ханган шороонд дарагдсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хангал сумын харьяат иргэн О /31 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарыг, мөн тус компанийн эзэмшлийн КАТ-374 загварын эксковатор, КАТ-D-8-Т загварын бульдозерийг гаргахаар ажиллаж байна. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 03.01-ний өдрийн 02:00 цагт Төв аймгийн Заамар сумын чиглэлд, мөн Үндэсний Аврах бригадын 4 алба хаагч, 1 автомашинтай 03.01-ний өдрийн 07:00 цагт Заамар сумын чиглэлд тус тус явсан.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээл багийн “Их-Арц” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км–т, сумын төвөөс баруун зүгт 26 км-т/ тус сумын Мааньт багийн 3 дугаар хорооны оршин суугч иргэн Б /45 настай, эрэгтэй, согтуугаар морьтой явсан/ 02.22-ны өдрийн 01:00 цагийн орчим малчин Л-ийнхээс гарч яваад сураггүй болсон, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 02.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Эрэн хайх, аврах албаны 1 нохой, 1 автомшин, аймгийн Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, 2 автомашин, нийт 15 хүн, 3 автомашинтай, 1 нохойтой эрэн хайх ажиллагааг тус багийн “Их-Арц” ууланд зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 02.28-ны өдрийн 16:00 цагт зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР