Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 4-9 м/с. Увс нуурын хотгороор 15-20 градус, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 10-15 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 4-нд нутгийн зарим газраар, 5-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Дэлгэрэх” хотхоны хашаанд ажилчдын байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 09:29 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5.5 км зам туулан 09:36 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 10:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 6 км зам туулан 10:26 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Хөх чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 32 км-т/ иргэн Н-ийн өвөлжөөнд 3 портер өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 32 км зам туулан 14:55 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 04:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 04:37 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Тэмээн хүзүү” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 45км-т, N 50002I46.41II, E 106025I07.79II/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.02-ны өдрийн 10:35 цагт цурманд оруулж, 13:30 цагт бүрэн унтрааж “Тужийн нарс” тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Ойн түймэрт нийт 3,5 га талбай шатсан.
4.Үйлдвэрлэлийн осол:
Ил уурхайн осол: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 трактор шороонд дарагдснаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдаж нас барсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн КАТ-374Д загварын эксковатор, КАТ-Д-8-Т загварын бульдозерийг гаргахаар 03.02-ны өдөр ОБЕГ-ын 4 алба хаагч, ҮАБ-ын 25 алба хаагч, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Төв аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 30 ажилтан, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, МХА-ны 8 албан хаагч, нийт 91 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, уурхайн карерт тогтсон 30300 м3 усыг соруулж, усны түвшинг 1,5 метрээр доошлуулсан. Нурангид дарагдсан 4 хүн, 2 техник рүү очих зам гаргах, далан босгох ажилд 4938 м3 шороо тээвэрлэж, аврагчид 18:00 цагаас 19:04 цагийн хооронд 8 удаагийн шумбалт хийн 5 метрийн гүнээс О /34 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж, 23:30 цаг хүртэл нийт 20 удаа шумбалт хийсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР