Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав, Говийн бүс нутаг болон Дорнод-монголын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 8-10 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Хугацааны сүүлээр дулаарна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Ноён тайж” ХХК-ийн баригдаж буй барилгын хашаанд Манаачийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6.5 км зам туулан 04:14 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан 2 дугаар багийн “Ширээнуруу”-ны 10 дугаар гудамжинд Иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 11 алба хаагч, 3 автомашинтайгаар 5 км зам туулан 10:20 цагт очиж, 55 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, “Хувьсгалчид”-ын 12 дугаар гудамжинд Иргэн А-ын хашаа, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 12:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км зам туулан 12:57 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, “Дүүрэг”-ийн 3 дугаар гудамжинд Иргэн Г-ын граш, 2 ширхэг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан 16:08 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 27 дугаар гудамжинд Иргэн Л-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 16:59 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтан-Өлгий”-н 29 дүгээр гудамжинд Иргэн Б-ийн гэр, 2 ширхэг амбаар, хашаа, иргэн Ц-ийн амбаар, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км зам туулан 17:27 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Морин”-гийн давааны автозамын зорчих хэсэгт Иргэн А-ын 35-84 УНХ улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашины хойд талын 2 дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 2.5 км зам туулан 23:56 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
3.Үйлдвэрлэлийн осол:
Ил уурхайн осол: Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсанаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж, 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 19:04 цагт иргэн О-ын цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 13:32 цагт иргэн Г-ийн цогцсыг 5-6 метрийн гүнээс, 03.06-ны өдрийн 12:55 цагт иргэн Б-ын цогцсыг ухаж байсан лаг шавар дотроос тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 03.06-ны өдөр нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороог зөөвөрлөх, усыг соруулах ажиллагааг 24 цагийн турш зохион байгуулан, 9 ширхэг усан хөөрөг ажиллаж 20000 м3 ус соруулан, 2000 м3 шороо тээвэрлэж усны түвшинг 2-3 см-ээр багасгаж 1,5-2 метр, лаг шавар 4 метр гүнтэй байна. Үндэсний аврах бригадын 2 аврагч 2 удаа шумбалт хийсэн. Эрэн хайх ажиллагаанд шөнөдөө 2 цаг тутамд 2 аврагч ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна. Нийт 7500 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 270555 м3 ус соруулан, 6938 м3 шороо тээвэрлэн, 9 аврагч 57 удаа шумбалт хийж, 1364 м2 талбайн зайрмагтсан мөсийг хагалж зөөвөрлөөд байна. Ослын голомтод ОБЕГ-ын 5 алба хаагч, 2 автомашин, УУХҮЯ-ны 3 ажилтан, 1 автомашин, Ашигт малтмал газрын тосны газрын 3 алба хаагч, 1 автомашин, ҮАБ-ын 24 алба хаагч, 1 завь, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 12 алба хаагч, 1 автомашин, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 8 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 166 ажилтан, 14 техник, 9 ширхэг ус соруулах хөөрөг, нийт 226 хүн, 33 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР