Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 4-9 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 13-наас нутгийн баруун хагаст өдөртөө дулаарна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Соёмбо” хэвлэлийн газрын гражид эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 15:15 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 15:21 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багт иргэн Б-гийн хашаанд 1 портер задгай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 10:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан, 10:18 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 12:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар, 1 км зам туулан 12:39 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 12:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан, 12:41 цагт очиж, 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд иргэн П-гийн эзэмшлийн “Ниссан Силва” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 17:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 17:30 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 17:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 11.5 км зам туулан 18:03 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багт иргэн М-ийн хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 4 км зам туулан, 22:16 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Дорноговь аймгийн Айраг сумын аймгийн Заамар сумын Сайн-Ус багийн “Бажуунт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 17:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 11 алба хаагч, сумын ЗДТГ-ын 8 алба хаагч, орон нутгийн 78 иргэн, нийт 97 хүн, 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 20:48 цагт цурманд оруулж, 21:44 цагт бүрэн унтраасан. /Түймрийн урт 10 км, өргөн 7 орчим км/
Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ бүрэн багийн “Сэлэнгэ голын арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 21:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 12 алба хаагч, сумын ЗДТГ-ын 3 алба хаагч, нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 03.11-ний 00:12 цагт очиход түймэр унтарчихсан зарим газарт бүдүүн улиас шатаж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багт оршин суугч Т /13 настай, эрэгтэй/ 03.10-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.11-ны өдрийн 02:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, тус сумын Цагдаагийн тасгийн 2 алба хаагч, ар гэрийнх нь 16 хүн, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 05:48 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 8 км зам туулан 18:44 цагт очиж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч П /25 настай, эрэгтэй/ тус байрны дээвэр дээр гарсан байсныг буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Бусад: Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хатгал тосгоны “Ар хилт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 166 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 58 км-т, Ө-50046’47,4’’ У-100014’34,3’’/ Хөвсгөл нууранд автомашин цөмөрсөн гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 11 алба хаагч, тус тосгоны Цагдаагийн хэлтсийн 6 алба хаагч, ЗДТГ-ын 6 алба хаагч, ар гэрийнх нь 16 хүн, нийт 39 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр 3 цаа буга тээвэрлэж яваад цөмөрсөн, “УАЗ-451” загварын автомашинтай Цагаан нуур сумын Хармай багийн харьяат иргэн З /46 настай, эрэгтэй/, Г /38 настай, эрэгтэй/, Ч /38 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 03.10-ны өдрийн 10:27 цагаас 10:42 цагийн хооронд, автомашиныг 14:58 цагт тус тус гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР