Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-Үүр голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй Салхи 10-12-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын Номт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07 -ны өдрийн 11:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 13 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 12:01 цагт очиж, 18х9 метрийн хэмжээтй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт иргэн Б-гийн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 14:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 14:51 цагт очиж, 2 портер автомашин өвч шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 15:10 цагт очиж, 30 боодол өвс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.07-ны өдрийн 23:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 23:45 цагт очиж, иргэн Б-гийн “Бревс” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав худалдааны төв”-ийн урд талын автозамын зорчих хэсэгт суудлын автомашин зам тээврийн осол гаргаж гэрэлтүүлгийн шон мөргөсөн, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.08-ны өдрийн 01:14 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 01:29 цагт очиж, “Хайландер” загварын суудлын автомашин зам тээрийн осол гаргаж жолооч О хавчуулагдаж бэртсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Үйлдвэрлэлийн осол:

Ил уурхайн осол:  Төв аймгийн Заамар сумын  Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/  “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нурал болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсанаас 2 хүнийг эсэн мэнд гаргасан тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан. “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нарыг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан. Нурангид дарагдсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, Булган аймгийн Хялганат сумын харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажиллаж, 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс, 03.06-ны өдрийн 12:55 цагт иргэн Б-гийн цогцсыг ухаж байсан лаг шавар дотроос тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 03.07-ны өдөр нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороог зөөвөрлөх, усыг соруулах ажиллагааг 24 цагийн турш  зохион байгуулан, 9 ширхэг усан хөөрөг ажиллаж 20000 м3 ус соруулж, усны түвшинг 2.2 см-ээр багасгасан. Лаг шавар 4 м гүнтэй байна. Үндэсний аврах бригадын 2 аврагч 2 удаа шумбалт хийсэн. Эрэн хайх ажиллагаанд шөнөдөө 2 цаг тутамд 2 аврагч ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна. Нийт 7500 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 290555 м3 ус соруулан, 6938 м3 шороо тээвэрлэн, 9 аврагч 59 удаа шумбалт хийж, 1364 м2 талбайн зайрмагтсан мөсийг хагалж зөөвөрлөөд байна. Ослын голомтод ОБЕГ-ын 4 алба хаагч, УУХҮЯ-ны 3 ажилтан, Ашигт малтмал газрын тосны газрын 3 алба хаагч, ҮАБ-ын 24 алба хаагч, Төв аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 12 алба хаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 8 албан хаагч, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 166 ажилтан, нийт 221 хүн, 20 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.  Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 03.07-ны өдөр буцсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top