Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж 9-14 м/с, баруун аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 9-14 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 4-9 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд нутггийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүснэ. Маргааш нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол Гавьжийн задгайд иргэн Б-гийн 2500 ширхэг боодол өвс, 3 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 10:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 28 км замыг туулан 10:45 цагт очиж, 04 цаг 45 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын гармын дэргэд иргэн Ц-гийн “Портер” загварын ачааны автомашины тэвшин дээрх гэрийн тавилга шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 14:08 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд иргэн А-гийн хашаанд 0.02 га хөрсний өнжмөл өвс, иргэн Э-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 6 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 15:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 15:36 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт иргэн Ч-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 21:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай, 4,5 км замыг туулан 21:14 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд иргэн Т-гийн эзэмшлийн 15х50 метрийн хэмжээтэй 3 давхар нийтийн байрны 3 дугаар давхарт 5х10 метрийн хэмжээтэй өрөөний тааз, хана, шал шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 01:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 01:48 цагт очиход гал түймэр дэлгэрч байсан тул нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 01:55 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Үенч сумын Цагаан түнгэ багийн “Зах-Ус” гэдэг газар /Булган сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ иргэн С-ийн өвөлжөөнд 5 автомашин өвс /задгай/ шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 12 алба хаагч 1 автомашинтай 40 км замыг туулан, 12:37 цагт очиж, 01 цаг ажиллаж унтраан, иргэн С-д 4 автомашин өвсийг /задгай/ хүлээлгэн өгсөн.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн “Бор-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулсан 70 хүн, 12 автомашинтай 14:10 цагт очиж, 03 цаг ажиллаж хээрийн түймрийг бүрэн унтраасан. Хээрийн түймэрт 1000 га орчим талбай шатсан.
4.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн төв замын 237 км дэх шонгын дэргэд /сумын төвөөс урд зүгт 15 км-т/ Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ч-гийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины араас Говьсүмбэр аймгийн харьяат иргэн М /25 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ мөргөж 800 метр чирэгдэн төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 03:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 03:58 цагт очиж, 01 цаг 40 минут ажиллаж, цогцсуудыг гаргаж /нэр, хаяг тодорхойгүй/ цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Мөс цөмөрсөн: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Далайн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км, Хатгал тосгоноос урд зүгт 4 км-т/ тус тосгоны харьяат иргэн О /20 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлагыг 03.17-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 22:59 цагт очиж, 23:05 цагт нуураас эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Автомашиныг 03.18-ны өдөр нуураас татаж гаргана.
Өндрөөс аврах: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд цонхны тагтнаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 12:10 цагт очиж, аврагчид цонхоор орж иргэн О /51 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг аюулгүй буулган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР