Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарлигаар Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр гардууллаа.
Шагналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгсөн юм.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр,Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д. Батсайхан, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нарыг,
“Цэргийн гавьяаны одон”-оор Үндэсний аврах бригадын ахмад ажилтан Х.Буян, “Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн, Үндэсний аврах бригадын ахмад ажилтан У.Бэгзсүрэн нарыг,
“Цэргийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батжаргал, ГСХ-ийн мэргэжилтэн, хошууч Ч.Мэндэлмаа, НОБГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа А.Чинбат, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, хошууч Л. Баянбаатар, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Буянсайхан, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн захирагч, хошууч Н. Мөнхбат, СБД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Гэрэлт-Од, НОБГ-ын ахмад ажилтан Ж.Сонгоо, Үндэсний аврах бригадын Сургалт соёл хүмүүжлийн албаны дарга, дэд хурандаа М.Мөнхөө, Уул уурхайн аврах ангийн аврагч, ахлагч О.Батзаяа, мөн ангийн ангийн аврагч, ахлагч Б. Энхбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Д.Баасанням, хээрийн хөдөлгөөнт эмнэлэгийн дарга-их эмч, ахмад Ж.Хаш-Эрдэнэ, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б. Алтан-Эрдэнэ, мөн салбарын аврагч, ахлах ахлагч Б. Амаржаргал, мөн салбарын аврагч, ахлах ахлагч Д. Бийбиш, мөн салбарын аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг, ХСИС-ийн Гамшгаас хамгаалах тэнхмийн багш Ц.Ганчимэг нарыг,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн сантехникийн слесарь Д.Гантулга, ОБЕГ-ын “Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн жолооч, туслах ажилтан Д.Эрдэнэбат, Үндэсний аврах бригадын тавиулангийн жижүүр Д.Очирхуяг, мөн бригадын цахилгаанчин Д. Улаанхүү нарыг,
“Шударга журам медаль”-аар НОБГ-ын Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах дэслэгч Ж. Баярмагнай, БНД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г. Ган-Од, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Гантулга, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Мөнхтулга, мөн ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Баяржаргал, мөн ангийн аврагч, дэслэгч Б. Идэрбат, Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б. Отгонбаяр, мөн салбарын аврагч, ахлагч Б.Батчулуун, мөн салбарын аврагч, ахлах ахлагч С. Ванчигцэрэн, мөн салбарын аврагч, ахлагч Ц.Галбадрах, мөн салбарын аврагч, дэд ахлагч Э.Нэргүйбаатар мөн салбарын аврагч, дэд ахлагч Б.Шарав-Арилдий, агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч С.Эрдэнэбаатар, холбооны засвар үйлчилгээний техникч, ахлах ахлагч М.Эрдэнэбаатар, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид, мөн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана нарыг шагналаа.
Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Содонтуяа, СБД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, Д.Отгончулуун, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Эрдэнэжаргал, НОБГ-ын ахмад ажилтан Д. Нарантуяа ,Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайхан, мөн салбарын аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа, Улаанбаатар хот Обьект-03 салбарын харуул Ц.Мөнхбат нарын 16 алба хаагчийг,
“Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хошууч М.Батмөнх, НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Б.Мягмаржав, “ТЭЦ-2” ДЦС-ын гэрээт галын хэсгийн байцаагч, ахмад З.Билэгсайхан, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Баярбаатар, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Т. Гантөмөр, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Батбаяр, СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э. Батхүү, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Л.Батзориг,Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч О.Гантулга, СБД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Бат-Оргил, Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч Ү. Хэрлэн нарын 25 алба хаагчийг тус тус шагнасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.