Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн зүүн хагаст үүлшинэ, баруун хагаст багавтар үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 18-23 градус, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 градус, Говийн бүс нутаг болон цас багатай нутгуудаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

 Улаанбаатар хотод үүлшинэ цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд зүүн зүгийн нутгийн хойд, 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар, 26-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд зарим газраар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар байх боловч 25-наас хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт” 6 дугаар хэсгийн задгайд иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.21-ний өдрийн 16:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

Мэдээлэл:

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн 4 дүгээр  гудамжийн 5 тоотод иргэн Б-н 6х7 харьцаатай  байшин 2015.01.21-ний өдрийн 20:00 цагт шатсан тухай мэдээллийг 2015.01.21-ний өдрийн 22:30 цагт тус сумын Цагдаагийн хэсгээс аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдээлсэн.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  “Галзуу” өвчний 15, боом өвчний 1, нийт 8 аймгийн 14 сумын нутагт 16 тохиолдол үргэлжилж байна.

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг “Цагаанбулагт” гэдэг газар малчин М-н 1 үхэр /2015.01.03/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн  нутаг “Дунд худаг” гэдэг газар  малчин  А-н  хотонд 1 үхэр /2015.01.09/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын 5 дугаар багийн нутаг “Мандлын нарийн хоолой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр /2015.01.10/ өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Бор ховдол” гэдэг газар малчин Б-н 1 хонь /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн хүрээ” гэдэг газарт 2 дугаар багийн малчин Ц-н 1 ингэ /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багийн нутаг “Өлтийн бэлчир” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр /2015.01.10/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан-Усны богоч” гэдэг газар малчин Ц-ийн хотонд /2015.01.12/ 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд ”Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Өгийннуур сумын Тоглох багийн нутаг “Хар чулуутын-Өвөр” гэдэг газар малчин Ж-ийн 1 ямаа /2015.01.14/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Молцогийн-Ар хонхор” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр /2015.01.13/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дундговь Цагаандэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Хонгор толгой” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр, 1 ямаа /2015.01.11/, 1 дүгээр багийн нутаг “Хашаат” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр /2015.01.15/ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь:

Говь-Алтай аймгийн Цээл сумын Зэгст багийн нутаг “Шээрийн гол”-ын хаданд өвөлжиж байгаа малчин Н, Н нарын /2015.01.16/ 2 нохой эзэн рүүгээ дайрсныг буудаж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь

Өвөрхангай аймгийн Хужирт  сумын 1 дүгээр багийн нутаг “Нарийн” гэдэг газар малчин  Н-н нохой 2015.01.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй уяатай байна гэсэн дуудлагыг хүлээн авч очиж устган дээж авч  аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар баг “Тариатын баруун сайр” гэдэг /сумын төвөөс урд зүгт 30км/ газар малчин Д-н 2 ямаа 2015.01.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Дашгайн-Энгэр” гэдэг газар малчин Г-н 1 нохой 2015.01.19-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг НЭШМЭ ХХК-ийн гахайны аж ахуйд 1 чоно 2015.01.18–ны өдөр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн “Нуурын -Эрэг” гэдэг газар малчин Ц-н 2 үхэр 2015.01.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг “Харгантын -Ам” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлодог иргэн С /24 настай, эрэгтэй/ нь 2015.01.21-ний өдрийн 04:30 цагт гар аргаар ухсан цооногт унаж нас барсан тухай дуудлагыг 2015.01.21-ний өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг ГССҮТ-д Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат иргэн Э /4 настай, эрэгтэй/ нь махны цахилгаан машинд баруун гарын сарвуугаа хавчуулсан, махны машиныг салгаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.01.21-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж махны цахилгаан машиныг салгасан.

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн Ард-Аюушийн 17 дугаар гудамжид жалга руу иргэн Б-н эзэмшлийн 67-37 УНЕ улсын дугаартай бага оврын ачааны автомашин онхолдож 493 тоотод иргэн В-н гэрийг мөргөж зогссон. Гэрт хүмүүс дарагдаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.01.21-ний өдрийн 22:55 цагт хүлээн авч Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн В /35 настай, эрэгтэй/, У /33 настай, эмэгтэй/, А /5 настай, эмэгтэй/ нарыг гаргасан.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 15 дугаар хорооллын Норжин худалдааны төвийн хойд талд дулааны шугамын худагт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.01.22-ны 04:00 цагт хүлээн авч Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж овог нэр, оршин суух хаяг тодорхойгүй, 40 орчим настай эрэгтэй хүний цогцсыг гаргаж  дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top