Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал тус газрын бүтцийн нэгжийн удирдлагуудтай 2015 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгууллаа.
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Онцгой байдлын ерөнхий газрын газар, нэгж бүрийн онцлогийг дурдан, албандаа сэтгэл гарган ажиллахын чухлыг дурдав. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг дэлхий нийтийн асуудал болоод байгаа энэ үед Онцгой байдлын алба олон улсын стандартыг хангасан бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байна. Дэлхийтэй нэг хэлээр ойлголцон, гамшгийн эрсдэлээс улс орон, ард түмнээ сэргийлэх, хамгаалах, туслах үйлсэд мэргэжил, мэргэшлээс гадна сэтгэлтэй хүн үр бүтээл, амжилттай ажиллана гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал анхааруулсан.