1. Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Улаан нуурын шанд” гэдэг /сумаас зүүн урагш 70 км-т/ газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.03.17-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн ОБХ-ээс 24 албан хаагч, 2 автомашинтай, сумаас 11 хүн, 1 автомашинтай нийт-35 хүн, 3 автомашинтай ажиллаж 15:10 цагт бүрэн унтрааж байгаль орчны байцаагч Б-д хүлээлгэн өгсөн. /өргөн-500 м, урт-2 км/
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Хөх нүдэн гэдэг /сумаас баруун хойш 35 км/ газарт хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.03.17-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус сумаас 20 хүн, 2 автомашинтай ажиллаж 17:40 цагт цурамд оруулж, 02:40 цагт бүрэн унтраасан. /урт-8 км, өргөн 500 м /
2.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хуучнаар Шеврогийн үйлдвэрт Нолго ХХК-ийн хашаанд манаачийн 3х3 хэмжээтэй байрны дээвэр, тааз, хаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.17-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 19 дүгээр гудамжийн 41-ийн задгайд тоотод иргэн О-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.17-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 2 дугаар гудамжийн 72 тоотод иргэн Б-н 3х4 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Зээл багийн 3 дугаар гудамжийн 113 тоотод иргэн С-н 5 ханатай өвлийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 39 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Ц-н 7х6 хэмжээтэй палкан байшин шатаж бай гэсэн дуудлагыг 2015.03.17-ны өдрийн 11:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Шарын гол гудамжийн 69 тоотод иргэн О-н 5х8 хэмжээтэй өвлийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.17-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдлөлт: Говь-Алтай аймаг Алтай сумын төвөөс баруун тийш 124 км-т /Ө-44065/00//, У-93036/00// / 2015.03.18-ны өдрийн шөнийн 00 цаг, 32 минут, 30 секундэд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүтгэгдсэн тухай Говь-Алтай аймгийн газар хөдлөлтийн станцын жижүүр утсаар мэдээллэж газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ба учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 6 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 12, нийт 8 аймгийн 15 сумын нутагт 17 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /өмнөх 4 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн нутаг “Хадат” гэдэг газар малчин Ө.Энхтайвангийн 1 үхэр 2015.02.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.02.26-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн нутаг “Хөндлөн булаг” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.03.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн нутаг “Шүүрэг” гэдэг газар малчин П-н 4 үхэр 2015.02.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Барт” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.02.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.03-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Дундговь аймгийн Луус сумын Суварга багийн нутаг “Хүчит хар толгойн хонхор” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.02.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Дулааны бэл” гэдэг газар малчин Б-н 3 үхэр 2015.03.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.05-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Баларт” гэдэг газар малчин М-н 1 үхэр, мөн багийн нутаг “Урд-Үзүүр” гэдэг газар 3 үнэг 2015.03.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Ц-н 1 үхэр 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хэцүүгийн-Ам” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.03.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Халбагант багийн нутаг “Хөх-Эрэг” гэдэг газар малчин А-н 1 нохой 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн нутаг “Шинэ-усны борзон” гэдэг газар 2015.03.08-ны өдөр 1 үнэг халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн байсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-н 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин Т.Мяндасын 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, “Баруун шорвог” гэдэг /аймгийн төвөөс урагш 12 км-т/ газар оршин суух эрхэлсэн ажилгүй Э /22 настай, эрэгтэй/ нь 2015.03.11-ны орой 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад алга болсон тухай ар гэрээс нь 2015.03.16-ны өдрийн орой хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 4 албан хаагч, 2 мотоциклтой эрэн хайж байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР