Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Ой, хээрийн түймэр

Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 17 иргэн, 2 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, Төв аймгийн Заамар сумаас 11 хүн, 2 автомашин, нийт 60 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.03.28-ны өдрийн 18:16 цагт цурманд оруулсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг “Хөх нүдэн” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч сум, орон нутгийн 45 хүн, 4 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 19:05 цагт цурманд оруулж, 21:00 цагт бүрэн унтраасан байна.

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шодон хус” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.28-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 4 иргэн, нийт 16 хүн 1 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 19:30 цагт бүрэн унтраасан.

Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Ногоон морин” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.28-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч сум, орон нутгийн 25 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж байна.

 2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 3,орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчны 40 дүгээр гудамжийн 263 тоотод иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.28-ны 23:34 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 8 албан хаагч,

Налайх дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны 348 дугаар байрны ард иргэн Ц-ийн гараж шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.28-ны  02:38 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн  20 дугаар хороо, Баяндөхөмийн 24 дугаар гудамжийн 102 тоотод иргэн О-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.29-ны 02:39 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраахад, одоогоор нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүүхдийн цогцос олдсоныг дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж, иргэн О /37 настай, эрэгтэй/, мөн одоогоор нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүүхэд түлэгдэж, шоконд орсон байдалтай тус тус ГССҮТ-д хүргэгдсэн.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баян-Шанд багийн 3-8 тоотод хашаа, хураалттай хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.28-ны өдрийн 09:49 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 15 дугаар ангийн 6 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт байрлах дугуй засварын газрын гадна иргэн Ү-ийн эзэмшлийн “Huyndai Verna Akcent” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.28-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 15 дугаар ангийн 6 албан хаагч,

Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн “Дундат“ гэдэг газар иргэн Б-ийн хураалттай задгай өвс, хашааны хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.28-ны өдрийн 13:15 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 20 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3.Хүний гоц халдварт болон халдварт өвчин

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.

5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 6 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 1 дүүрэг болон 8 аймгийн 12 сумын нутагт 13 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн  нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныгустгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар  “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;  

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат багийн нутаг “Нурамт” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин С.Шүрэнцэцэгийн 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэрт  халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг  “Өвөлжингийн-Ам” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг  “Туулын бургас” гэдэг газар  малчин Э-ийн 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Баяннуурын хөвөө” гэдэг газар малчин Ц-ийн 1 нохой 2015.03.12-ны өдөр, мөн багийн нутаг “Улаан толгой” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр, 2 хонь 2015.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

6. Эрэн хайх, аврах ажиллагаа

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг “Хар Ус” нуурын “Төмөрт” гэдэг газар 10 зорчигчтой “УАЗ-Пургон” загварын 2 автомашин нуурын мөс цөмөрч 4 дугуй нь суусан, зорчигчид аюулгүй газарт байрлаж байгаа тухай дуудлагыг 2015.03.28-ны 23:50 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтайгаар татан гаргах ажиллагааг явуулж байна.   

Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн нутаг,  Хялгант тосгоны “Цулхар” хорооны 1-р гудамжийн 3-6 тоотод оршин суугч иргэн Л, Б, М, Э нарын хашаа байшин луу “Цулхар” голоос усны халиа урсаж орж ирсэн тухай дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 50 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 234 дүгээр ангийн 1 автомашин, Хялгант тосгоны хот тохижуулах үйлчилгээний 1 автомашинтайгаар ажиллаж тухайн  айл өрхийн хашаа байшин гудамж руу орсон халианы урсгалыг өөрчлөн 8 машин элс асгаж, 360 метр газар шуудуу татан далан босгосон.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top