1. Ой, хээрийн түймэр
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар баг Арын хоолой гэдэг/ сумаасаа зүүн хойшоо 45 км/ газарт хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б 2015.03.29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, 1 автомашинтай, АТА-иас 12 албан хаагч, 1 автомашинтай, сумаас 36 хүн, 4 автомашинтай нийт-60 хүн, 6 автомашинтай ажиллаж 2015.03.30-ны өдрийн өглөөний 06:45 цагт цурамд оруулж унтраахаар ажиллаж байна.
Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1 дүгээр баг Хавтгай /аймгийн баруун зүгт төвөөс 1.5 км/ модны энгэрт 2-3 хэсэг газар хээрийн түймэр гарч байна гэж иргэн Н утсаар мэдэгдсэнийг 2015.03.29-ний өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 11 албан хаагч, 2 автомашинтай, сум орон нутгаас 12 хүн, 1 автомашинтай нийт-23 хүн, 3 автомашинтай ажиллаж 18:50 цагт цурамд оруулж 20:00 цагт бүрэн унтраасан. Уг хээрийн түймэр нь 1 га газрыг хамарсан. Гал алдаж түймэр гаргасан иргэн З /25 настай, эрэгтэй /
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Шувуут” гэдэг /сумаас баруун хойд зүгт 30 км-т/ газар хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2015.03.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 2 албан хаагч, Дадал сумаас 68 хүн, 8 автомашин, ХЦ-ийн 0287 дугаар ангиас 44 хүн, 5 автомашин нийт-114 хүн, 13 автомашинтай ажиллаж 18:50 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогч Б-д хүлээлгэн өгсөн. Түймрийг унтраасан тул Аврах тусгай ангийн 11 албан хаагчийг замаас нь буцаасан.
Булган аймгийн Баяннуур сумын 2 дугаар багийн нутаг “Бор булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.27-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 20 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 17 иргэн, 2 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газраас 14 албан хаагч, 2 автомашин, Төв аймгийн Заамар сумаас 13 хүн, 2 автомашин, нийт 64 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.03.28-ны өдрийн 18:16 цагт цурамд оруулж 2015.03.29-ний өдрийн 08:30 цагт бүрэн унтраасан гэж 09:30 цагт илтгэсэн.
Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Ногоон морин” гэдэг газар /сумаас зүүн өмнө зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.03.28-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч сум орон нутгаас 25 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж 2015.03.29-ний өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан
2. Объектын гал түймэр
Орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 16-10 тоотод иргэн Б-н 2х3 метрийн хэмжээтэй зуны пин / дотроо машины сэлбэгтэй/ шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.29-ны өдрийн 12:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 52 дугаар ангийн 6 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Арбулагийн аманд иргэн Т-н хашааны өвс, үхрийн овоолсон хүйдэс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.03.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
3. Хүний гоц халдварт болон халдварт өвчин
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат иргэн О /54 настай, эрэгтэй/ нь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр 2015.03.20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа тул дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.03.22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон.
4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 6 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 1 дүүрэг болон 8 аймгийн 10 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг “Тусгалтын гурван зураа”” гэдэг /сумын төвөөс баруун хойт зүгт 35км-т/ газар малчин Т-ийн 1 үхэр 2015.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн дуудлагаар тус багийн малын эмч 2015.02.07-ны өдөр очиж үзлэг хийж шинж тэмдгийн эмчилгээ хийсэн боловч 2015.02.23-ны өдөр уг үхэр нь хорогдсоныгустгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шуудангаар 2015.02.28-ны өдөр явуулахад 2015.03.03-ны өдөр очиж шинжлүүлэхэд 2015.03.20-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-н 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн нутаг “Үхрийн хэвтэр” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Заан хошуу” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.03.01-ний өдөр, мөн багийн “Ганган-Ухаа” гэдэг газар малчин Ш-н 1 үхэр 2015.03.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн нутаг “Нарийн хамар” гэдэг газар малчин С, Г нарын хотонд 2015.03.20-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-н 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Өвөлжингийн-Ам” гэдэг газар малчин Д-н хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа
Нийслэлийн Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг “Хар Ус” нуурын “Төмөрт” гэдэг газар 10 зорчигчтой ХОҮ-54-70, ХОҮ-82-04 улсын дугаартай “УАЗ-Пургон” загварын 2 автомашин нуурын мөс цөмөрч 4 дугуй нь суусан, зорчигчид аюулгүй газарт байрлаж байгаа тухай дуудлагыг 2015.03.28-ны 23:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2015.03.29-ний өдрийн 11:05 цагт татаж гаргасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2015.03.29-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч нйислэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг, нэмэлт дуудлагаар нийслэлийн Аврах ангийн баруун салбарын 7 албан хаагч, 1 автомашинтай нийт-14 албан хаач, 2 автомашинтай 2 бүлгийг гаргахад иргэн Ц /21 настай, эр/ гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох гэж байсныг буулган авч тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэд дарга дэд хурандаагаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвөөс Улиастай орох шинэ замд зам тээврийн осол гарч хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг ШУХ /102/-с 2015.03.29-ний өдрийн цагт өгснийг тус тус хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад иргэн А-н эзэмшлийн УБӨ 87-12 улсын дугаартай Avante загварын автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж жолооч А /19 настай, эр/ дотуур гэмтэлтэй, зорчигч Т /19 настай, эр/ дотуур гэмтэлтэй, зүүн гар хугарсан байсныг анхны эмнэлгийн тусламж үзүүлж ЯТТ-ийн эмч Б-д шилжүүлэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР