Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх аврах ажиллагаа

Уснаас татаж гаргасан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас Мөрөнгийн чиглэлд явж байсан ХӨВ 29-24 улсын дугаартай Land 80 загварын автомашинтай 6 хүн Дэлгэрмөрөн  голд хүмүүс нь машиныхаа кабин дээр байна гэсэн дуудлагыг 2015.04.22-ны өдрийн 23:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн  8 албан хаагч, 1 автомашинтай очиж татаж гаргахад 5 эрэгтэй, 1 эмэгтэй хүн Бүрэнтогтох суманд семинарт оролцоод буцаж явсан хүмүүс байсан бөгөөд машиныг нь чирч  Мөрөн суманд авчирсан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Баянгол амралтын газрын орчим Хэрлэн голд морьтой хүн мөсөнд цөмөрлөө гэсэн дуудлагыг 2015.04.22-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 автомашинтай очиход иргэн М /25 настай,эр/ Хэрлэн голыг морьтой гатлах гэж байхад мөс цөмрөн мориноосоо унан голын дунд хэсэгт бага хэмжээний мөсөн дээр тогтож байсныг олсоор канал татаж хамгаалалт хийн эсэн мэнд гаргасан.

   Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Эрин интернэйшнэл” ХХК-ийн барилгын хашаанд өргөгч краны суман дээрээс хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг  2015.04.22-ны өдрийн 16:46 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад иргэн Ц /40 настай, эр/ тус барилгын компаниас ажлын хөлс өгөөгүй шалтгаанаар өргөгч краны суман дээрээс үсэрч амиа хорлох гэж байсныг хэлэлцээр хийн буулгаж тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн.

 2. Аюулт үзэгдлийн талаар:

Технологийн холбогдолтой ослын талаар: Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байр хөрсний гулгалтад өртөж болзошгүй байгаа мэдээллийг 2015.04.22-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч Нийслэлийн болон дүүргийн онцгой комисс 2015.04. 22-ны өдрийн 16:30-18:10 цагийн хооронд хуралдаж тус байрны иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарган 20:00 цагт ажиллагааг эхлүүлсэн. Тус ажиллагаанд дүүргийн онцгой комиссоос 21 албан хаагч, Онцгой байдлын хэлтсээс 41 албан хаагч, цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч, мэргэжлийн хяналтаас 40 албан хаагч, ус дулаанаар хангах албанаас 4 ажилтан, эрчим хүчээр хангах албанаас 6 албан хаагч, эрүүл мэндийн нэгдлээс 4 албан хаагч, прокуророос 2 албан хаагч, 14 дүгээр хорооноос 5 албан хаагч, нийт-173 албан хаагч оролцож, 49 өрхийн 244 оршин суугчдаас 178 иргэнийг 7 зочид буудалд хуваан байрлуулж халуун хоол ундаар хангасан. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа 23:37 цагт дуусаж байрны бүх айлын хаалгыг лацдан жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Жижүүрийн бүрэлдэхүүнд цагдаагийн 17 албан хаагч, онцгой байдлын хэлтсийн 2 албан хаагч, замын цагдаагаас 2 албан хаагч, мэргэжлийн хяналтаас 1 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

 3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут халдвар” өвчний 1, 7 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний 16, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 22 сумын нутагт 25 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан,Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын >цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Өлзийт” багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;   

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “ Шар нуурт ” гэдэг газар малчин Г, Я нарын 1.1 үхэр   2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар”” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

 Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн багийн нутаг “Зүйлийн гол” гэдэг газар малчин Ц, Л нарын тус бүр 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “ Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн-Ам багийн нутаг “Байн ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийн дагуу сумын малын эмч нар 2015.04.11-ний өдөр дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц”” гэдэг газар малчин  Г-ийн мал руу 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсныг устган шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-ын 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн  Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг  “Улаанчулуутын” Улаан хад” гэдэг газар малчин  Д-ийн 1 үхэр 2015.04.09-ний өдөр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай ” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.04.13-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

 Говь-Алтай аймгийн Жаргалан  сумын  Бүрэн  багийн  төвд  малчин Б-н 1 үхэр 2015.04.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-ын 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-ийн 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр

       Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан.

Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтээр  2015.04.15-ны өдөр ОХУ-аас орж ирсэн түймэр Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг “Эмгэнт” гэдэг газар орж ирснийг 2015.04.20-ны өдрийн 07:00 цагт цурамнаас алдагдсанаар  “Баруун, зүүн Хавчуу” гэдэг газарт үргэлжлэн асаж байгааг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 57 албан хаагч, 5 автомашин, Аврах тусгай ангиас 31 албан хаагч, 3 автомашин, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, 1 автомашин, Дадал сумаас 9 иргэн, 1 автомашин, Норовлин сумаас 135 иргэн, 16 автомашин нийт-246 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр,  2015.04.22-ны өдрийн 15:30 цагт Норовлин сумын хойд хэсэг “Хавчуу” гэдэг газар тавьсан цурам урагш давж “Буяндэлгэр” уулын бэлээр шатаж Улз голд тулгаж түймрийг 17:30 цагт цурманд оруулж унтраахаар тус тус ажиллаж байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 11 албан хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 65 албан хаагч, 4 автомашин, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 23 албан хаагч, 2 автомашин, Баян-Уул сумаас 67 иргэн, 5 автомашин, нийт-190 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр түймрийн баруун талыг унтраасан, зүүн тал нь “Зүрх” уулын мод руугаа орсныг 2015.04.22-ны өдрийн 01:00 цагийн орчим цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч тус сумын 54 иргэн, 5 автомашинтай ажиллаж цурамд оруулж манаж байна. ОХУ-оос орж ирж болзошгүй түймрийн хамгаалалтад тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч 2 автомашин, ХЦ-ийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, 2 автомашин, ХЦ-ийн 0275 дугаар ангийн 24 албан хаагч, 3 автомашин, нийт-84 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, Монгол Улсын хилийн 1513-1517 дугаар болон 1519-1523 дугаар тэмдэгтийн чиглэлээр Хятадын талаас угтуулж тавьсан цуравнаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 11:50, 21:55 цагуудад хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 94 албан хаагч, 7 автомашин, Чойбалсан сумаас 27 иргэн, 4 автомашин, нийт-133 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.22-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраасан.

Завхан аймгийн Баянтэс сумын нутаг, Монгол Улсын хилийн 255 дугаар тэмдэгтийн чиглэлд ОХУ-ын талдаа 1 км-ийн зайд, 8 км-ийн өргөнтэй ойн түймэр асчбайна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдөр 17:40 цагт хүлээн  авч ОХУ-ын талаас ой, хээрийн түймэр Монгол улсын хилд ойртож ирсэн тул  зөвшилцсөний үндсэн дээр тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, 1 автомашин, Тэс сумаас 8 иргэн, 1 автомашин, ХЦ-ийн 0277 дугаар ангиас 42 албан хаагч, 4 автомашин, нийт-72 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр 2015.04.22-ний өдрийн 19:15 цагт хил гарч түймрийг цурамд оруулж 2015.04.22-ний өдрийн 23:32 цагт хилийн 3 дугаар заставын байранд ирсэн.

 5. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 3 дугаар гудамжийн 40 тоотод нэр хаяг тодорхойгүй, эзэнгүй 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.22-ны өдөр 10:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор захын хойно Далан давхарын оршуулгын газарт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.22-ны өдрийн 14:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 9 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ээрмэлийн үйлдвэрийн дэргэд Кашмер холдинг ХХК-ийн урд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.22-ны өдрийн 14:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 4 дүгээр гудамжийн 106 тоотод  иргэн П, 107 тоотод иргэн Д нарын хашаан доторх шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.22-ны өдрийн 14:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 13 дугаар гудамжийн 580 А тоотын хажуу талын жалганд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг  2015.04.22-ны өдрийн 16:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,    

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 16 дугаар гудамжны 13 тоотод иргэн Д-ийн хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.22-ны өдрийн  18:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Орон сууцны гудамжийн  2-ын 10-17 тоотод иргэн С-н 4 ханатай гэр  шатаж байна гэсэн дуудлагыг өвсийг 2015.04.22-ны өдрийн 14:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 16 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг Майхантын 04-тоотод иргэн А хашаандаа өвсний хог шатааж байгаад гал алдсаны улмаас автомашины гаражийн хаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.22-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top