ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2015-05-14

Тендер шалгаруулалтын нэр: Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: Т-15-02/2

Онцгой байдлын ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Онцгой байдлын албанд хувцас хэрэглэл нийлүүлэх тухай нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна.

  1. Багц 1: Каракул арьс 350 ширхэг
  2. Багц 2: Цегейк малгай 1600 ширхэг
  3. Багц 15: Энгийн ажилчдын хувцас /өвөл, зун/ 800 хос
  4. Багц 18: Хөвөн даавуу

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн 10 цаг 00 минут цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Партизаны гудамж-6, Онцгой байдлын

 ерөнхий газар,  1-р давхар 103б тоот, Утас  262015

scroll to top