БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээний тухай” А/30 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” А/62 дугаар захирамжийн дагуу Багахангай дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Иж бүрэн сургуулийн зорилго нь “Гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага,  дүүргийн Онцгой комисс, хэлтэс, албад хороод, аж ахуйн нэгж байгууллагуудын бие бүрэлдэхүүн, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, бэлэн байдлыг дээшлүүлж, харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах мэдлэг дадлага олгох  үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулахад оршиж байна.

Иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Гамшгаас хамгаалах 4 алба, 1 мэргэжлийн анги, 31 аж ахуйн нэгж байгууллага, 2 хорооны алба, томилгоот аж ахуйн нэгж байгууллагын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, техник багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж нийт 486 ажилчин албан хаагчдад урьдчилан сэргийлэх сургалт дадлага явуулж мэдлэг олгосон.

Багахангай дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль      2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07:00 цагт дүүргийн төв талбайд дүүргийн Засаг дарга, сургуулийн удирдагч, НОБГ-ын  Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа А.Дашням, дүүргийн Онцгой комиссын гишүүд томилгоот 40 байгууллагын 478 хүн 15 автомашин техник хэрэгслийг үзэж танилцсанаар эхэлсэн.

Сургууль зохион байгуулагдах хугацаанд газар хөдлөлт, обьектын болон тал хээрийн түймэр, зам тээврийн осол, хүн малын гоц халдварт өвчин тархах үед гамшгийн голомтод аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлын дадлага, чадварыг мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд эзэмшүүлэхийн тулд үүссэн цагийн байдлын үед бодит үзүүлэх сургуулийг явуулах юм.

Өнөөдөр обьектын гал түймрийг унтраах үзүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, Зам тээврийн ослын үед ажиллах, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах, тал хээрийн түймрийг унтраах үзүүүлэх сургуулиуд тус тус зохион байгуулагдана.

Энэхүү Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль зохион байгуулснаар гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах, бодлого, хөтөлбөр болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжийг тохиолдсон болон тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэдэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагад сурталчилан таниулах, мэдлэг олгох ач холбогдолтой юм.

 IMG_0470 IMG_0459 IMG_0438 IMG_0395 IMG_0383

scroll to top