Хагас сайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Улаанбаатар импекс ХХК-ийн хашаанд газ дэлбэрсэн, олон хүн хордсон байна гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг, Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход компанийн хашаанд хураалттай 10 ширхэг 20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын 1 ширхэг сав хадгалалтын горим зөрчигдснөөс тэсэрч 26-55 насны 5 иргэн өртөж гэмтэж, түлэгдсэн байсныг Хордлогийн төвд хүргэж өгсөн байна. Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасаг агаарт усан хөшиг татаж саармагжуулалт хийж аюулгүй байдлыг хангасан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн орчинд явуулын лабораторийн багажаар анхан шатны хэмжилт хийхэд ямар нэгэн бодис, химийн урвалын шинж тэмдэг илрээгүй байна.