Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 10 автомашин, нийт 36 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг “Туул” голын усанд 1 хүн осолдсон тухай дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 11:03 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн А /31 настай, эрэгтэй/ осолдож нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-ийн 7 хонь 2015.05.06-14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багийн нутаг “Их-Арцтын-Ам” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-ын 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг  “Байшинт” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.05.20-ны өдөр эзэн нь тодорхойгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн 1 үхэр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Цурамд оруулсан: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 53 албан хаагч, 5 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 18 иргэн, 3 автомашин, нийт 107 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.25-ны өдрийн 21:00 цагт түймрийг цурамд оруулсан.

Унтраасан:  Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Тошидогийн баруун хормой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0257 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 27 иргэн, нийт 44 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.26-ны өдрийн 12:50 цагт;

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг “Урт булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.22-ны өдрийн 16:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 16 иргэн, 1 автомашин, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.26-ны өдрийн 15:20 цагт;

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Тарвагатай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.23-ны өдрийн 01:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 3 автомашин, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 2 автомашин, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 21 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 89 иргэн, 18 автомашин, нийт 160 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.26-ны өдрийн 16:42 цагт;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн нутаг “Мунгашийн сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч орон нутгийн 86 иргэн, 20 мотоцикл, 5 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 23:50 цагт тус тус түймрийг унтраасан.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Бэлх”-ийн 35 дугаар гудамжийн 14 тоотод иргэн Ц-ийн автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 14:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант” төвийн суурийн давхарт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 17:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт “Нью кор” ХХК-ийн барьж буй барилгын суурийн давхарт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 22:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч,

Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутагт иргэн Ц-ийн “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 23:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн “Уурхайчид”-ын 3 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Э-ийн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 10:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 23 дугаар ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Б-ийн хашаа, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 14:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн задгайд иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.26-ны өдрийн 22:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top