Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: БаянӨлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 автомашин, 2 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 10 автомашин, нийт 34 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн нутаг 21-ийн амралтын урд талд Хараа голын усанд эрэгтэй хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.05.29-ний өдрийн 19:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч,1 автомашинтай ажиллаж цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Уг цогцос нь 2015.03.30-ны өдөр гэрээсээ гараад алга болсон А /42 настай, эрэгтэй/-ийн цогцос мөн байж болзошгүй.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчиний 1, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 7,  нийт 7 аймгийн 9 сумын нутагт 10 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн нутаг “Замын гурав” гэдэг газар малчин М-ийн 4 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлан, шинжилгээнд дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг “Сорчин толгой” гэдэг газар малчин Д, Э нарын 2 үхэр 2015.05.27-ны өдөр халдварт өвчиний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.29-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн нутаг “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-ийн 7 хонь 2015.05.06-14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн нутаг “Уртын-Эх” гэдэг газар малчин О-ын 1 нохой 2015.05.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.20-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн нутаг “Даваат” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Байшинт” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.05.20-ны өдөр эзэн нь тодорхойгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн 1 үхэр орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.21-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутаг “Навтгар” гэдэг газар малчин Э-ийн 2 хонь  2015.05.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

ГовьАлтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг “Улаан дэл” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.05.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь нь;

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн “Цагаан нуур”-ын 4 дүгээр гудамжийн 37 тоотод иргэн Р-ийн 1 үхэр 2015.05.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсныг устгаж, устгаж түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ойхээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 53 албан хаагч, 5 автомашин, орон нутгийн 18 иргэн, 3 автомашин, нийт 71 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.29-ний өдрийн 13:00 цагт унтрааж Ерөө сумын Засаг дарга Сэргэлэнд хүлээлгэж өгсөн.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн ХанУул дүүргийн 1 дүгээр хорооны 120 мянгатын 14 дүгээр байрны 2 дугаар орцны 11 тоотод иргэн Г-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.29-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 5 албан хаагч,

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн Фермийн 7 дугаар гудамжны 1 тоотод иргэн Ч-ийн  байшин, малын саравч, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.29-ний өдрийн 16:38 цагт хүлээн авч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн задгайгийн 26 тоотод иргэн Г-ийн тахианы байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.30-ны өдрийн 07:17 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч,

Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 0а гудамжийн 9 тоотод иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.03-ны өдрийн 03:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 24 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top